ЗОН ОЛНЫ НАМ УИХ-ЫН ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ХҮСЭЛТЭЭ СЕХ-Д ХҮРГҮҮЛЛЭЭ

2020-04-22   2001

ЗОН-ын дарга Г.Эрдэнэтөгс

Зон Олны нам УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ Сонгуулийн Ерөнхий хороонд хуулийн хугацаанд хүргүүллээ. ЗОН-ын дарга Г.Эрдэнэтөгс холбогдох шийдвэр, баримт бичгүүдээ СЕХ-нд хүлээлгэн өглөө.

ЗОН-ын төлөөллийн төв байгууллага Бага хурлаас шийдвэрлэсний дагуу Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцохоор шийдвэрлэсэн. Тус шийдвэрийн хүрээнд сонгуульд нэр дэвшүүлэх журам, холбогдох газруудын дүгнэлт, баримт бичгүүдийг нэгтгэн Зон Олны нам УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтийг намын дарга Г.Эрдэнэтөгс Сонгуулийн Ерөнхий хороонд хуулийн хугацаанд хүргүүллээ. Зон Олны нам УИХ-ын ээлжит сонгуульд оролцохтой холбоотой гаргасан шийдвэр, үйл явдлыг тоймлон тодорхойлвол:

1. ЗОН ОЛНЫ НАМ УИХ-ЫН ЭЭЛЖИТ СОНГУУЛЬД ДАНГААР ОРОЛЦОНО.

2. ЗОН ОЛНЫ НАМ УИХ-ЫН БҮХ ТОЙРОГТ НЭР ДЭВШҮҮЛЭН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨНӨ.

3. ЗОН ОЛНЫ НАМААС "ЭЭЖ" МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ БОЛОВСРУУЛЖ, ТУС МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗРААС ХОЛБОГДОХ ХУУЛЬД НИЙЦСЭН ТУХАЙ ДҮГНЭЛТ ГАРСАН. /Жич: МАН, АН, МАХН, ШИНЭН, ХҮН зэрэг 4 эвсэл 8 намыг эдийн засаг, эрх зүйн үндэслэлгүй мөрийн хөтөлбөр гаргасан тул зөрчлөө арилгах 5 хоногийн хугацаа өгсөн/

4. ХАНДИВЫН ТАЙЛАН ШААРДЛАГА ХАНГАСАН ТУХАЙ ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗРЫН ДҮГНЭЛТ ГАРСАН.

Мөн ЗОН-с УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тавих шалгуур үзүүлэлт, иргэдийн улс төрийн боловсролыг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, "цахим нам" хөгжүүлэлт, сургалт судалгааны талаар хэлэлцэж холбогдох шийдвэрүүд гаргасан байна.

Дээрхи үйл ажиллагаатай холбогдуулан ойрын хугацаанд ЗОН-с олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх юм.

Сэтгэгдэл

  1. Зочин

    Чичирсээр байгаад орохнээ эд нар

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү