Зон Олны намын Анхдугаар Их Хурaл 12 сарын 06-нд болно

2016-09-20   1194

  • Намын үүсгэн байгуулах хурал 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотноо товлогдов.
  • Хурал зохион байгуулагдах газар, байршил: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Чингисийн өргөн чөлөө 9-2 (Хүүхдийн ордны баруун/төв замын эсрэг талд) Корпорэйт зочид буудлын 3 давхар хурлын танхим.
  • Намын үүсгэн байгуулах хуралд оролцох тухай мэдэгдэл хүлээн авсан аймаг, нийслэлийн төлөөлөгчид дараах зүйлийг анхааралдаа авна уу.
  1. Мэдэгдэл хүлээн авсан өдрөөр “Мэдэгдэл хүлээн авсан огноо” хэсгийг бөглөнө
  2. “Мэдэгдэл хүлээн авсан төлөөлөгчийн гарын үсэг" хэсэгт өөрийн гарын үсгээ зурна
  3. Намын үүсгэн байгуулах хуралд хүрэлцэн ирэхдээ Урилга, Мандат, Мэдэгдэл зэргийг авч ирнэ

Намын үүсгэн байгуулах хурлаар хэлэлцэн шийдвэрлэх асуудлын жагсаалт

  • Намын бүтэн болон товчилсон нэр, бэлгэдэл, далбааны загварыг батлах
  • Намын мөрийн хөтөлбөр, дүрмийг батлах
  • Намын удирдах болон хяналтын байгууллагыг сонгон байгуулах, түүний зохион байгуулалтын бүтэц, эрх, үүргийг тогтоох
  • Нам үүсгэн байгуулсан тухай шийдвэрийг батлах

 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү