Зон Олны нам /ЗОН/ байгуулагдлаа

2016-12-06   1563

2016 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо “Зон Олны Нам” /ЗОН/ үүсгэн байгуулагдлаа. ЗОН-ын анхдугаар их хурал нийслэл, 21 аймгийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй хуралдаж, намын баримт бичиг, бүтэц бүрэлдэхүүнээ хэлэлцэн баталж амжилттай зохион байгуулагдлаа. 

Нам үүсгэн байгуулах анхдугаар их хурлаас гарсан шийдвэр болон хуульд заасан холбогдох бичиг баримтыг бүрдүүлж, ажлын 10 хоногийн дотор Монгол Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэх өргөдлөө гаргах юм.

 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү