Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэе!

2017-12-29   1585

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойн баярыг тохиолдуулан Зон Олны нам уламжлал ёсоор Их эзэн Чингис хааны хөшөөт дурсгалд хүндэтгэл үзүүллээ. 1911 оны 12 дугаар сарын 29-нд Монголын эх орончдын шаргуу үйл ажиллагааны үр дүнд Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, өнөөгийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүрэн эрхт тусгаар улсын үндэс суурийг тавьж, тусгаар тогтнолоо бататган бэхжүүлэхийн төлөөх зуун дамжсан их үйл хэргийн эргэлт буцалтгүй эхлэл байсан юм. 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулж, өнөөгийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүрэн эрхт тусгаар улсаа сэргээн байгуулах олон арван жилийн тууштай тэмцлийн бодит хөрсийг тавьсан юм. Энэ өдрийн түүхэн ач холбогдлыг сурталчилж, ард олны анхаарлын төвд оруулах нь чухал юм. Бүрэн эрхт тусгаар тогтносон Монгол Улс төдийгүй нийт Монгол үндэстний хувьд уг түүхэн өдөр асар өндөр ач холбогдолтой боловч бусад баяр ёслолтой харьцуулах хэмжээнд уур амьсгал, ач холбогдол мэдрэгдэхгүй байгаа нь гашуун үнэн юм. Монголын нийт ард түмэндээ Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлэе!

Сэтгэгдэл

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү