ЗОН-ЫН ДАРГА Г.ЭРДЭНЭТӨГСИЙН МЭНДЧИЛГЭЭ

2018-12-06   4775

 

Description: http://zon.mn/storage/posts/December2018/.jpg1.jpgЭрх чөлөөт, туурга тусгаар Монгол улсын ард олон минь, Зон Олны намын гишүүд дэмжигчид ээ, та бүхэндээ Зон Олны нам байгуулагдсаны 2 жилийн ойн мэнд дэвшүүлэе!  Их Монгол Улс байгуулагдсан 1206 оныг бэлгэдэж 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “Мэдлэг Ялна” уриан доор Зон Олноороо эвлэлдэн нэгдэж, Зон Олны намын анхдугаар хурлаа зохион байгуулсан. Үүнээс хойш 2 жилийн хугацаанд Монголын шинэ манлайлагч улс төрийн нам болох зорилго тавьж, мэдлэгт суурилсан үйл ажиллагааг өөрсдөөсөө эхлүүлсэн билээ. Монгол улсыг гагцхүү мэдлэгт суурилсан улс төрийн нам жолоодно гэсэн итгэл үнэмшлээр Зон Олны нам Монголын анхны технологид суурилсан "цахим нам" болж чадлаа. Улс орны ирээдүйн бодлогыг тодорхойлоход оюун ухаанаа шавхаж ажиллах ЗОН-ын дэргэдэх эрдэм шинжилгээний байгууллага Мэдлэг Онолын нэгдэл /МОН/-ийг эмхлэн байгууллаа.

Монгол улсын онцлогт тохирсон тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлж, оюунлаг, эрүүл чийрэг, чинээлэг ард олонтой Монгол улсыг бий болгоход ЗОН-ын түүхэн үүрэг оршино. Дэлхийд мэдлэг ноёлсон энэ цаг үед Монгол төрийн бодлогод шинжлэх ухаан, мэдлэг боловсрол үгүйлэгдэж байна. Монголд хагас жарнаар үргэлжилсэн улс төр, эдийн засаг, оюуны санааны гүн хямралыг Зон олноороо гэтлэх түүхэн цаг үе ирлээ. Энэхүү нийгмийн захиалгаар Зон Олноороо оюун санааны ХУВЬСАЛД нэгдэцгээе.

ЗОН ОЛНЫ МЭДЛЭГ ЯЛНА!

Сэтгэгдэл

  1. Зочин

    Шинэ салхи улс төрд оруулах цаг нь ирж ардчилсан хувьсгал 30 нас хүрээгүй залуус хийж байсан. Зон олон хувьсал хийх нь зөв.

  2. Хас

    Зон олны намыг дэмжиж байна.

  3. Зочин

    Зөв бичнэ үү

  4. Зочин

    Мэдлэг ялна

  5. Зочин

    Мэдлэг ялна

  6. harj l suuy

    tolgoi bol bas arai oor ajildag nuhur shuu ovormots tolgoi

  7. Зочин

    Зоонд орсон гэж ярих уу?

  8. Byambadorj

    logic ni mash ih taalagdaj bna. yagaad oyun deer suurlisan buhel buten uls bj bolku gej tsag ueteigee hul niiluuleh tsag ni bolson ugaasa

  9. Зочин

    Амжилт зөв яваарай

  10. Зочин

    Амжилт зөв яваарай

  11. Зочин

    ѳмнѳх намуудаа яая гэж байхад одоо бас юу бэ?

  12. Ариун

    Санаачлагч, Шинийг хийхээр эвлэлдэн нэгдэж буй бусдыгаа дэмжих хэрэгтэй байна. Монголчуудаа залуучуудаа

  13. Замэдкүэажлаалсайнхийе

    Жэнко... тодотголтойн байна.

  14. kk

    mongol yalna l geed baisan hun biz dee

  15. Зочин

    Одоо нам зам хэрэггүй .Ийм үед чоно борооноор гэгчээр хүмүүсийн сэтгэхүй дээр тоглоод хэрэггүй.Ширээ сандлаасаа зууралдаад талцаад улс орны ажил хийхгүй ажил унагаад хувийх юмаа хийж бгаа юм шиг л бүгд ханддаг юм бна.Тиймээс нам ер нь хэрэггүй

  16. Genco

    Женкогийн цүнх баригч байсан бацаан байна! Том болжээ нам байгуулаад. Ард нь Женко байгаам бишиздээ!?

  17. Sss

    Олон ч газар сольж ажилласан. Ажилласан газар болгоноосоо муу нэртэйгээр гарсан. Тогтворгүй өөдгүй залуу

  18. Зориг

    Шал худлаа нам одоо ямар ч нам бидэнд хэрэггүй зүгээр л мөр мөрөөрөө баймаар байна

  19. Зочин

    Зон олондоо амжилт хүсье

  20. b.batdavaa

    zaluu hun zov bodlog uragshaa

  21. Lutta

    Naidvar toruulsen, mash zov ehlel bna. Amjilt...

  22. Lutta

    Naidvar toruulsen, mash zov ehlel bna. Amjilt...

  23. Whaat

    Yostoi sonsoogui suraggui nam bna. Haraachgui darga nartai huuhdeeree nam bna daa.

  24. Сүрэн

    Монгол намаар дутаагүй ээ.

  25. gg

    shine namd shaans bgaa shu amjilt

  26. Гггг

    Мм... ?!

  27. Oyinchimeg

    Amjilt husey

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү