"УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН үзлэгт хамрагдана"

2020-01-05   1501

Зон Олны намаас анх 2016 онд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд шалгуур үзүүлэлт бий болгох санаачлагыг гаргаж, энэхүү санаачлагаа өөрсдөөсөө эхэлж ажил хэрэг болгож, хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү шалгуур үзүүлэлтэд "УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН үзлэгт хамрагдсан байх шаардлагатай"-аас гадна нэр дэвшигч нь Гэр бүлийн тухай хуульд заасан эрх үүргээ хангасан байх ёстой юм. Монгол төрд "Эрүүл бус" шийдвэр гаргагчдад эхний босгыг тогтоосон энэхүү санаачлагыг Засгийн газар хүлээн зөвшөөрч, УИХ-ын чуулганы хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх үеэр Засгийн газраас санал гарган ажлын хэсэг дэмжиж, хуульд заалт болгон оруулсан тухай News.mn сайт мэдээллэв. Сэтгэцийн  эмгэгийг тогтоолгохын тулд мэргэжлийн эмчид хандаж, тодорхойлолтыг авах ёстой бөгөөд өмнө нь хуульд ийм заалт байгаагүй юм.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү