ШААРДЛАГА: Монгол Улсын Засгийн газрыг нэн даруй огцрохыг шаардаж байна

2021-01-20   2369

ШААРДЛАГА

   Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын цар тахлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, үйл ажиллагаа нь Монгол Улсын иргэдийн хүний эрх, эрх чөлөө, зорчих эрх, эрүүл, амьд явах эрхэд ноцтой халдаж, иргэдийн Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчих явдал хяналтаас гараад байна. Дээр дурдсан алдаатай үйл ажиллагааны улмаас Монгол Улсын иргэдийн эрүүл мэнд, амь нас хохирч буй асуудалд ЗОН-ын зүгээс сүүлийн нэг жилийн хугацаанд иргэдийн оролцоо, иргэдийн дуу хоолойг хүргэх зорилготой ажлуудыг иргэд, иргэний нийгмийн байгууллагатай хамтран идэвхитэй зохион байгуулж, шийдэл санал болгосоор ирсэн ч Засгийн газрын үл тоомсорлосон байдал нь асуудлыг улам хүнд нөхцөл байдалд орууллаа.

   Нялх биетэй эх, нярай хүүхдийг шилжүүлэн тээвэрлэх хүнлэг бус, мэргэжлийн бус, зохион байгуулалтгүй үйл ажиллагаагаа илтэд зөвтгөх, эмнэлэгийн жирийн алба хаагчдад хариуцлага тооцох замаар Засгийн газар, Улсын онцгой комисс хариуцлагаас зайлхийж байгааг эсэргүүцэж байна. Засгийн газрын мэргэжлийн бус, төлөвлөгөөгүй, хүнд сурталтай, цэрэгжсэн үйл ажиллагаа нь дотоодод төдийгүй гадаадад гацсан Монголчуудын эрхийг ноцтой зөрчиж, зорчих эрхийг нь хязгаарлаж, эрүүл мэнд, амь насаа алдах хэмжээнд хүртэл хохирол учруулаад байна.

   Иймд Монгол Улсын Засгийн газрыг нэн даруй огцрохыг шаардаж байна. Шаардлагыг эс биелүүлвэл Зон Олны намын зүгээс иргэдийн оролцоотой үйл ажиллагаагаа улам бүр идэвхижүүлж, олныг хамарсан урт хугацааны үргэлжилсэн жагсаал цуглаан  зохион байгуулах болсноо албан ёсоор мэдэгдэж байна.

 

ЗОН ОЛНЫ НАМ

2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр

УЛААНБААТАР ХОТ

Сэтгэгдэл

  1. Зочин

    ogtsrood yu saijrav odbayraa

  2. Зочин

    Огцорчихлоо. Юу сайжрав?

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү