Зон Олны нам үүсгэн байгуулах хурлаа дахин зохион байгууллаа

2017-06-12   1323

2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Зон Олны нам үүсгэн байгуулагдаж, Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэх өргөдлөө гаргасан юм.

Зон Олны намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг Улсын Дээд шүүх хянан хэлэлцээд, намын дүрэм, гишүүдийн бүртгэл зэрэг үндсэн шаардлага бүрэн хангасан гэж үзсэн боловч, xүсэлтэд хавсаргасан зарим баримт бичиг Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.

Иймээс Зон Олны нам xуульд заасан шаардлагыг хангаж, Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ дахин гаргахаар болсон.

Зон Олны намын үүсгэн байгуулах хурал 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдөр нийслэл, 21 аймгийн төлөөлөгчдөө оролцуулан амжилттай зохион байгуулагдлаа. Ийнхүү Зон Олны нам Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ дахин гаргахаар боллоо.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү