ЗОН OЛНЫ НАМЫН БАГА ХУРАЛ МАРГААШ ХУРАЛДАНА /2018.08.05/

2018-08-04   1378

2018 оны 07-р сарын 05-ны өдрийн ЗОН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрээр ЗОН-ын ээлжит Бага хурал 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр нийслэл Улаанбаатар хотноо хуралдахаар тов зарласан.

Тус хурлаар Бага хурлын бүрэлдэхүүнд нэмэлт өөрчлөлт оруулах, Зон Олны нам УИХ-ын 42 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд оролцох талаар хэлэлцэж шийдвэр гаргах, намын дотоод зохион байгуулалт болон үндсэн үйл ажиллагааны талаар хэлэлцэн шийдвэр гаргах юм.

ЗОН-ын ээлжит Бага хурлаар Бага хурлын гишүүд дараах албан тушаалд санал дэвшүүлэх, нэрээ дэвшүүлэх, сонгох, сонгогдох эрхтэй.

1. Мэдлэг онолын нэгж /МОН/-ийн дарга

2. Нарийн бичгийн дарга /ГХ/

3. Нарийн бичгийн дарга /ДХ/

4. Зүүн тойргийн намын хорооны дарга

Хурал 2018 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 17:00 цагт нийслэл Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж, 3-9 тоотод болно.

Мөн энэ өдөр ЗОН-ын долоо хоног бүрийн ням гаригт зохион байгуулагддаг ээлжит нээлттэй аялал болно. Тус нээлттэй арга хэмжээ 19 дэх удаагаа зохион байгуулагдаж байна.

 

 

Сэтгэгдэл

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү