ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 813 ОЙН ЖИЛД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

2019-09-09   1509

ЗОН-аас жил бүрийн есдүгээр сарын 9-ний өдрийг Их Монгол Улс байгуулагдсаны ойн өдөр болгон хүндэтгэл үзүүлж тэмдэглэхээр намын дүрэмдээ тусгасан байдаг. Өнөөдөр ЗОН-ын төлөөлөл нийслэлийн төв талбайд Их Хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

 ЗОН-ын дүрмийн долдугаар бүлгийн 36 дах хэсэг:

"Намын заавал тэмдэглэх бахархалт, танин мэдэхүйн ойн баярууд:

 - Их Монгол улс байгуулагдсан 1206 оныг жил бүрийн 9-р сарын 9-нд хүндэтгэл үзүүлж, тэмдэглэнэ.

 - Монгол улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан 1911 оны 12-р сарын 29-ний өдрийг жил бүрийн тухайн өдөрт нь хүндэтгэл үзүүлж, тэмдэглэнэ.

 - Төрийн далбааны өдөр 7-р сарын 10-ны өдрийг жил бүр тухайн өдөрт нь хүндэтгэл үзүүлж, тэмдэглэнэ.

 - Зон Олны нам анх үүсгэн байгуулагдсан 2016 оны 12-р сарын 06-ны өдрийг жил бүрийн тухайн өдөрт нь тэмдэглэнэ.

Сэтгэгдэл

Сэтгэгдэл ээ оруулна уу
Та нэрээ бичнэ үү